Tuesday, December 3, 2013

Дадлагын хугацаанд тулгарсан бэрхшээлүүд:


Орчин үеийн мэдээлэл харилцааны технологийн хэрэгслийг сургалтанд хэрэглэх боломж дутмаг байсан. Power point presentation бэлдэж хичээл заахад бэрхшээлтэй байсан тул гарын авлага, тараах материал ихээхэн бэлдэж ирж, хичээлд ашиглан асуудлыг шийдвэрлэсэн
Сургуулиас гадуурх үйл ажиллагаа явуулахад анги танхим хангалтгүй. Кабинет удирдсан багш, сургуулийн удирдах албан тушаалтанууд зэрэг хүмүүсээс чөлөөт анги танхимыг асууж, зөвшөөрөл авч ажиллаж байсан.
Олон хүүхэдтэй ангид ороход сандал хүрэлцэхгүй байдал ганц нэг тохиолдож байсан ба гурвалж суухад зарим хүүхдүүд сатаарах, хичээл ойлгохгүй өөр зүйл хийх байдал ажиглагдаж байсан. Тэднийг хичээлээс хоцроохгүйн тулд хүүхэд бүртэй тулж ажилласан.

Англи хэлний багш  нар хичээлээ монгол хэл дээр явуулдаг байсны улмаас  эхэндээ англиар хичээл заахад сурагчид хичээл ойлгохгүй бэрхшээлтэй байсан. Тиймээс бид хичээлийг аль болох сурагчдад ойлгогдхоор амар хялбар үг, хэлц ашиглан хичээлийг англиар орохыг оролдсон.

No comments:

Post a Comment