Чингэлтэй дүүргийн Нийслэлийн
тэргүүний Ататуркын нэрэмжит 5-р сургуульд
хийсэн дадлага ажлын тайлан
Ерөнхий
мэдээлэл
Оюутан
багш: Батдэлгэр овогтой
Алтанцэцэг, Ганбат овогтой Элбэгзаяа
Дадлага хийсэн сургуулийн нэр, хаяг:
Чингэлтэй дүүргийн Нийслэлийн тэргүүний Ататуркын нэрэмжит 5-р сургууль
Дадлага хийх хугацаа: 2013.9.16-2013.11.08 хүртэл
МУБИС-ийн: Лхагвасүрэн овогтой Энхбаяр
ЕБС-ийн: Парчаа
овогтой Оюунцэцэг
МУБИС-ГХС- ын Англи хэлний 4-р ангийн оюутан Б.
Алтанцэцэг , Г. Элбэгзаяа нар нь Чингэлтэй дүүргийн Нийслэлийн тэргүүний
Ататуркын нэрэмжит 5-р сургуульд 2013 оны 09 сарын 16-наас 11 сарын 08-ны
хооронд МУБИС-ын дадлага удирдсан багш Л. Энхбаяр багшийн удирлаган дор багшлах
дадлагаа хийж гүйцэтгэлээ.
Хичээл
сургалтын талаарх ажилууд (дүнтэй, дүнгүй хичээл заалт ):
5-р сургууль дээр гарсан 8н долоон хоногийн дадлагын
хугацаанд Англи хэлний хичээлийг, хариуцаж авсан зөвлөх П. Оюунцэцэг багшийн
удирдлаган дор 9-р ангийн бүх бүлэг болон 7-р ангид бүрэн орж дууслаа. Долоон
хоногт дүнтэй 3н цаг, дүнгүй 18 цагийн хичээлийг орж байсан бөгөөд нийт дүнтэй
16 цаг, дүнгүй 90 цагийн хичээл орлоо. Эхний 7 хоногт багшийн хичээлд суун
ажиглалт хийж, сурагчдын сурах үйл явцын талаар тодорхой мэдээлэлтэй болсон.
Мөн энэ хугацаанд анги удирдан авч, ангийн хамт олон болон АУБ-тай танилцсан.
Даасан
анги хамт олонтой болон хичээлээс гадуурх зохиосон сургалт хүмүүжлийн ажлууд :
Бид 5-р сургуулийн англи хэлний Я. Жаргалтай багштай 9б
ангийн хамт олны хүрээнд олон үйл ажиллагаа зохион явуулсан. Үүнд:
-
Намрын
аялал
-
Ханын
самбарын уралдаан
-
Сурагчдын
хичээлийн хоцрогдлыг арилгах зорилготой “Давтлага”
-
Цэвэр
бичгийн аварга шалгаруулах тэмцээн
-
Сурагчдын
бүлэг, фракцийг багасгах зорилготой Халуун сандал үйл ажиллагаа
-
Сургуулийн
гадаад орчны цэвэрлэгээ
-
Ус
сэдвийн хүрээнд сургуулийн илтгэлийн
тэмцээнд ангиа бэлдүүлсэн гэх мэт үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж дууслаа.
Дадлагын
хугацаанд сурч мэдсэн зүйлс:
Анхны хичээлийг ганцаарчлан орж эхлэхэд бэрхшээлтэй
зүйлүүд тохиолдож байсан ч 2,3 удаагийн хичээлийн дараа бага багаар туршлагажин
хичээлийг хэрхэн зөв удирдан явуулах, хүүхдүүдтэй хэрхэн яаж харилцах, тэдэнд
тохирохуйц дасгал даалгаваруудыг бэлтгэх, түүнийгээ зөв дараалалтай заах,
сурагчдын төдийгүй өөрсдийн алдаа оноог таньж мэдэх гэх зэрэг зүйлүүдийг сурч
эхэлсэн. Түүнчлэн хичээлийн сэдвийн хүрээнд хичээлийн хөтөлбөр боловсруулж,
түүнийхээ дагуу хичээлийг дэс дараатай, цагийн хуваарьлалттай явуулж мөн
сурагчдад заасан сэдвийнхээ хүрээнд шалгалт авч тэднийг үнэлж дүгнэх,
урамшуулах зэрэг чадварт суралцхыг хичээсэн.
Мөн Дадлагын хугацаандаа сурган, сэтгэл судлал болон мэргэжлийн
дедактикын хичээлээс олж авсан мэдлэгээ багшлах дадлагатаа бүтээлчээр ашиглан
туршлага хуримтлуулсан.
·
Багш мэргэжлийн ажил, түүний онцлог, багшийн хөтлөдөг
бичиг баримт, түүний зориулалт
·
Ээлжит болон нэгж хичээлийн хөтөлбөр төлөвлөгөөг
боловсруулах, гарын авлага болон үзүүлэн таниулах материал бэлтгэх,
·
Анги удирдаж, суралцагсдаа судлан, суралцагчид эцэг эх
хамт олонтой ажиллах
·
Хичээлийг удирдан зохион байгуулах
·
Хичээлээс гадуурх болон сургалт хүмүүжлийн үйл ажиллагааг
удирдан зохион байгуулах
Тулгарсан бэрхшээлүүд, гарсан арга зам
Багшлах
дадлагын хугацаанд олон бэрхшээлүүдтулгарсан ба тэдгээр бэрхшээлүүдээс хэрхэн
ямар арга замаар шийдсэн байдал:
Дадлагын
хугацаанд тулгарсан бэршээлүүдээс:
|
Дадлагын
хугацаанд тулгарсан бэршээлүүдийг даван туулсан арга зам:
|
Орчин үеийн мэдээлэл харилцааны технологийн хэрэгслийг
сургалтанд хэрэглэх боломж дутмаг байсан.
|
Power point presentation бэлдэж хичээл заахад
бэрхшээлтэй байсан тул гарын авлага, тараах материал ихээхэн бэлдэж ирж,
хичээлд ашиглан асуудлыг шийдвэрлэсэн.
|
Сурах бичгийн хүртээмж хангалтгүй.
|
Сурах бичиг хүртээмжгүй байсан учир сурах бичгийг
хуулбарлаж хичээлд ашигладаг байсан.
|
Сургуулиас гадуурх үйл ажиллагаа явуулахад анги танхим
хангалтгүй.
|
Кабинет удирдсан багш, сургуулийн удирдах албан
тушаалтанууд зэрэг хүмүүсээс чөлөөт анги танхимыг асууж, зөвшөөрөл авч
ажиллаж байсан.
|
Сурагчдын сахилга бат сул учир хичээлийг удирдан зохион
байгуулахад хүндрэлтэй байсан.
|
Сурагчдын идэвх сонирхолыг татсан дасгал даалгавар
ашиглан сурагчдыг хичээлд татан оролцуулах арга замаар ажилласан. Жишээ нь: Оньсого
таах, дуу сурах, сонсох, хөгжөөнт тоглоом гэх мэт.
|
Англи хэлний багш
нар хичээлээ монгол хэл дээр явуулдаг байсны улмаас англиар хичээл
заахад сурагчид хичээл ойлгохгүй бэрхшээлтэй байсан.
|
Хичээлийг аль болох сурагчдад ойлгогдхоор амар хялбар
үг, хэлц ашиглан хичээлийг англиар орохыг оролдсон.
|
Бүтээлч даалгавар, судалгааны үйл ажиллагаа
Оюутан
багш бүр өөр өөрсдийн бүтээлч даалгаврын сэдвийн дагуу онолын хэсэг дээр
ажиллаж бүтээлч даалгаврын тандалт судалгаа авсан бөгөөд сэдвийн дагуу
сурагчдын түвшинг тогтоосон.
Судалгаа
авсаны дараагаар оюутан багш бүтээлч даалгаврын сэдвийн дагуу туршилт хичээл
явуулж үр дүнг тооцсон.
Дадлагатай холбоотой саналууд:
Багшлах
дадлагын хугацаанд дадлагатай холбоотой гарсан саналуудаас:
·
Дадлагын хугацааг уртасгах. –Учир нь дадлагажигч багш нар
болон сурагчид бие биедээ илүү ихээр дасч, хамтран ажиллах боломж улам нээгдэж,
багшлах арга барилаа яг л олж авч байхад багшлах дадлага дууссан.
·
Дадлага ажлын дэвтрийг дадлага эхлэх үетэй зэрэгцүүлэн
өгөх хэрэгтэй. – Учир нь дадлагажигч
багш нарт дэвтрийг бөглөх нь бэрхшээлтэй байсан.
Дадлагажигч оюутнууд өөрсдөдөө хийсэн дүгнэлтийн талаар:
Дадлагажигч
оюутнууд багшлах дадлагын хугацаанд дэвшүүлсэн зорилгодоо хүрч, багшлах
дадлагыг амжилттай дуусгалаа.